A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

MОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол Улсын Зорчих үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Монгол Улсын Зорчих үнэмлэхний загвар, тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Монгол Улсын Зорчих үнэмлэхний шинэ загварын тухай мэдээллийг гадаад улсуудын холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг Гадаад хэргийн яамнаас хүссүгэй.

3. Зорчих үнэмлэхийг батлагдсан загвар тодорхойлолтын дагуу хэвлүүлж, холбогдох зардлыг гаргахыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга Н.Удаанжаргалд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ч.УЛААН