A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС, ХЗДХС-ын 2011 оны 243/148 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/ 
Бүлэг: 1979

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС, ХЗДХС-ын 2011 оны 243/148 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2004 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24/23

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгох, сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх журам"-ыг хавсралтаар баталсугай

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Төмөрбат/, Зэвсэгт хүчний жанжин штаб /Ц.Тогоо/, Цагдаагийн ерөнхий газар /Д.Сандаг-Очир/-т даалгасугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ж.ГҮРРАГЧАА ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

2004 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 2441 дүгээрт бүртгэсэн