- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБС, ХЗДХС-ын 2010 оны 05/08 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБС, ХЗДХС-ын 2010 оны 05/08 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 235/209
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын үзлэг явуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайд, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын "Журам батлах тухай" 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 133/100 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДЭД БҮТЦИЙН САЙД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД
Б.ЖИГЖИД Ц.НЯМДОРЖ
2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 2347 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
