A

A

A

Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 337

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн "Хөрөнгө гаргах тухай" 185 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмын биелэлтийг хангаж ажиллахыг Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газар /Д.Баясгалан/, Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 05 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 2047 дугаарт бүртгэсэн