A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийн
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааг зохицуулах журам / - /2008 оны 38-р тушаалаар хүчингүй/

2002 оны 07 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 205

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалтын 2 дахь хэсгийг үндэслэн Олон Улсын Валютын Сангаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг зохицуулах, төслийн хэрэгжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх, зээл ашиглалт, түүнд тавих хяналтыг сайжруулах шаардлагыг харгалзан ТУШААХ нь:

1. "Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан журмыг холбогдох яам, агентлаг болон төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хүргэж, үйл ажиллагаанд нь мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2031 дүгээрт бүртгэсэн