A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Монгол Улсын Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан гадаад зээл, Засги
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Монгол Улсын Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан гадаад зээл, Засгийн газрын санхүүжилтийн хүрээнд хэрэгжих төслийн санхүүгийн тайлан гаргах журам / - /2008 оны 38-р тушаалаар хүчингүй/

2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 114

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалтын 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн хэрэгжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх, төслийн бүртгэл, санхүүгийн

удирдлагыг сайжруулах, зээл ашиглалт, түүнд тавих хяналтыг дээшлүүлэх шаардлагыг харгалзан ТУШААХ нь:

1.. "Монгол Улсын Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан гадаад зээл, Засгийн газрын санхүүжилтийн хүрээнд хэрэгжих төслийн санхүүгийн тайлан гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан журмыг санхүүжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон төслийг хэрэгжүүлэгч нэгжүүдэд хүргэж, үйл ажиллагаанд нь мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/-т, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/-т тус тус даалгасугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2030 дугаарт бүртгэсэн