A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2016-02-05-ны өдрийн 46 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2016-02-05-ны өдрийн 46 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх журам /

2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 113

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9,2,4 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, Олон улсын байгууллага, хүмүүнлэгийн болон төрийн бус байгууллагуудтай байгуулсан Олон Улсын гэрээний зохих заалтуудын хэрэгжилтийг хангуулах шаардлагыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хамтын ажиллагааны удирдлага, зохицуулалтын газар /Х.Амарсайхан/, Үндэсний татварын ерөнхий газар /Л.Зориг/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2029 дугаарт бүртгэсэн