A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл, зөвшөөрлийн зөвлөлийн журам / ЭМС-ын 2006 оны 10 сарын 04-ний 321-р тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

ЭМС-ын 2006 оны 10 сарын 04-ний 321-р тушаалаар хүчингүй

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл, зөвшөөрлийн зөвлөлийн журам /

2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйл, Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл, зөвшөөрлийн зөвлөлийн журам"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл, зөвшөөрлийн зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын дагуу салбар зөвлөл байгуулж ажилд нь оруулж, шийдвэрийг 2003 оны 6 дугаар сарын 15-ны дотор Эмнэлгийн тусламжийн удирдах газарт ирүүлэхийг Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бодлого зохицуулалтын газар (Т.Эрхэмбаатар), Эмнэлгийн тусламжийн удирдах газар (С.Дуламсүрэн), биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар (Б.Баярт)-т тус тус үүрэг болгосугай.

2003 оны 5 дугаар сарын 09-ны өдөр улсын бүртгэлийн 2006 дугаарт бүртгэсэн