- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ҮЗҮҮЛЭЛТ, БҮТЭЦ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2011 оны 09 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ, ҮЗҮҮЛЭЛТ, БҮТЭЦ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2011 оны 09 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
2003 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 56
"Боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчилах журам"-ыг 1 дүгээр, "Дээд боловсролын сургалтын байгууллагыг үнэлэх үзүүлэлт"-ийг 2 дугаар, "Аттестатчиллын тайлан бичих бүтэц, хавсралт маягт"-ийг 3 дугаар, "Аттестатчилсан сургуульд олгох гэрчилгээний загвар"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Дээд боловсролын байгууллагыг аттестатчилах үйл ажиллагааг журмын дагуу явуулахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газар (М.Баасанжав)-т даалгасугай.
3. Аттестатчилал явуулахтай холбогдон гарах зардлыг боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх)-т зөвшөөрсүгэй.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 264 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2003 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 2236 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
