A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хил хамгаалах байгууллагын хүн эмнэлгийн яаралтай тусламжийн хөдөлгөөнт бүлгийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Сүндэв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Ж.Найманжин нарт үүрэг болгосугай.

3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Одсүрэнд даалгасугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

2003 оны 06 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 2118 дугаарт бүртгэсэн