A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Бэлчээр, тариалангийн хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээнд мэргэжлийн хяналт тавих журам / Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Бэлчээр, тариалангийн хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээнд мэргэжлийн хяналт тавих журам /

2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/80

Монгол улсын "Ургамал хамгааллын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 8, 9 дэх заалт, "Байгалийн ургамлын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бэлчээр, тариалангийн хөнөөлт шавьж, мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээнд мэргэжлийн хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Н.Батсуурь/-нд даалгасугай.

САЙД Д.НАСАНЖАРГАЛ

2001 оны 6 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1749 дүгээрт бүртгэсэн