- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослын үед ажилласан мэргэжлийн аврагч, иргэдэд зардал, у

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ 2000 оны 87/08 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослын үед ажилласан мэргэжлийн аврагч, иргэдэд зардал, урамшил олгох, төсөвт тусгах журам /
1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 427/508
Монгол улсын Засгийн газрын 1992 оны 86 дугаар тогтоолын 6 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. "Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослын үед ажилласан мэргэжлийн аврагч, иргэдэд зардал, урамшил олгох, төсөвт тусгах журам"-ыг хавсралтын дагуу баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлогын газар, Улсын иргэний хамгаалалтын газарт даалгасугай.
3. Тушаалыг 1998 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдсүгэй.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Сангийн сайд, Улсын иргэний хамгаалалтын газрын даргын 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 157/95 тоот, 1996 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хамтарсан 86/76 тоот тушаалуудыг хүчингүй болгосонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
