- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
2001 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 299
Монгол Улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэн журам батлахын тулд ТУШААХ НЬ:
1. "Батлан хамгаалах салбарын төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ыг нэгдүгээр, түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталж, 2001 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /хурандаа Л.Төмөрбат/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /хурандаа Д.Бадам/-т даалгасугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ
Ж.ГҮРРАГЧАА С.БААСАНХҮҮ
2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2166 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
