A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

2001 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хууль болон Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ нь:

1. "Батлан хамгаалах салбарын зэвсэглэл техник, материал хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламжийг худалдах, худалдан авах, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам"-ыг хавсралтаар баталж, 2001 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /хурандаа Л.Төмөрбат/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /хурандаа Д.Бадам/-т даалгасугай.

САЙД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ

Ж. ГҮРРАГЧАА С. БААСАНХҮҮ

2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2163 дугаарт бүртгэсэн