A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мэргэжлийн түр сургалтад суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам, Мэргэжлийн ур чадварын ш
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мэргэжлийн түр сургалтад суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам, Мэргэжлийн ур чадварын шалгалт зохион байгуулах, мэргэжлийн гэрчилгээ олгох журам/

2004 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 27

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн түр сургалтад суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Мэргэжлийн ур чадварын шалгалт зохион байгуулах, мэргэжлийн гэрчилгээ олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. "Ур чадварын шалгалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам"-ыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээг батлагдсан төсөвтөө багтаан авахыг Хөдөлмөр эрхлэлтийн газар (Д.Жанцан)-т зөвшөөрсүгэй.

3.Энэхүү журмын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг 2004 онд үе шаттайгаар хангаж, мэргэжлийн ур чадварын шалгалтыг 2005 оноос зохион байгуулж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн газар (Д.Жанцан), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн газар (Н.Аюуш)-т тус тус даалгасугай.

САЙД Ши. БАТБАЯР

2004 оны 3 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 2437 дугаарт бүртгэсэн