A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн те
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмын жагсаалт/ - /Сангийн сайдын 2008 оны 138-р тушаалаар хүчингүй/

2003 оны 7 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 222/126

ТУШААХ нь:

1. Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын "Жагсаалт батлах тухай" 2001 оны 307/112 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмын жагсаалт"-ын "Олборлох үйлвэрлэл /нүүрс, газрын тос, шатдаг хий, уран, төмрийн хүдэр, төмөрлөг, бусад ашигт малтмал/, барилга, Мянганы зам"-ын барилга, байгууламж, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл, гэсэн хэсэгт хавсралтад заасан нэмэлтийг оруулсугай.

2. Энэхүү тушаалын хавсралтад дурдсан тоног төхөөрөмж, хүнд механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг Гаалийн Ерөнхий Газар /Х.Баатар/-т зөвшөөрсүгэй.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ САЙД

Ч.УЛААН Ч.ГАНЗОРИГ

2004 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2404 дүгээрт бүртгэсэн