- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2011 оны 28-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2011 оны 28-р хүчингүй болсон/
2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 107
. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 182/229 тоот хамтарсан тушаал, Анагаах ухааны боловсролын зөвлөлийн 2003 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Резидентурын сургалтын журмыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Ц.Халтар), Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн)-т даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт, үнэлгээ, шинжилгээний газар (Б.Баярт)-т даалгасугай.
САЙД П.НЯМДАВАА
2004 оны 6 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 2470 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
