A

A

A

Бүлэг: 1979

/МУС, ЗГХЭГД, СС-ын 2014-12-31-ний 269/264-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн журам/

2004 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109/86

Гаалийн тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Д.Баасанхүү/, Дэд бүтцийн яамны Мэдээлэл, холбооны технологийн зохицуулалтын газар /Ж.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.

3. Энэ тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар /Х.Баатар/, улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгч нарт үүрэг болгосугай.