- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Төсвийн байгууллагын үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг зарцуулах, тайлагнах журам/ - /2008

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Төсвийн байгууллагын үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг зарцуулах, тайлагнах журам/ - /2008 оны 38-р тушаалаар хүчингүй/
2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 294
Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.1.3, 6.1.8, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн төсвийн байгууллагын үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг зарцуулах, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:
1. "Төсвийн байгууллагын үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг зарцуулах, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэхүү журмын биелэлтийг хангаж ажиллахыг Төрийн сангийн газар /Ц.Даваасүрэн/-т даалгасугай.
3. Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 375 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн байгууллагын үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг зарцуулах тухай түр журам"-ыг хүчингүйд тооцсугай.
САЙД Ч.УЛААН
2004 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2400 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
