A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг нийлүүлэх, үйлдвэрлэх, хэрэглэх журам/ ЭМС-ын 2011 оны 400-р тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

ЭМС-ын 2011 оны 400-р тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг нийлүүлэх, үйлдвэрлэх, хэрэглэх журам/

2003 оны 12 дугаар сарын 25ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 306

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор "Эмийн тухай", "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай" Монгол Улсын хууль, "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 196 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1."Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг нийлүүлэх, үйлдвэрлэх, хэрэглэх журам"-ыг 1 дүгээр, "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн импортын лицензийн загвар"-ыг 2 дугаар, "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн импортын лиценз хүсэх өргөдлийн загвар"-ыг 3 дугаар, "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/, Эмнэлгийн тусламжийг удирдах газар /С.Дуламсүрэн/, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга нарт даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/184 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2004 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2363 дугаарт бүртгэсэн