- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн байгууллагад аюулгүй тарилгыг хэрэгжүүлэх журам/ - /2008 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн байгууллагад аюулгүй тарилгыг хэрэгжүүлэх журам/ - /2008 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 313
Засгийн газрын 2002 оны 135, 245 дугаар тогтоол, ДЭМБ-ын "Аюулгүй тарилга" стратегийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Эрүүл мэндийн байгууллагад аюулгүй тарилгыг хэрэгжүүлэх журмыг нэгдүгээр, аюулгүй хайрцгийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, эздэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасугай. Үүнд:
А) "Халдвар судлалын тандалт", эмчилгээний чанарын хяналтыг ДЭМБ-ын "Аюулгүй тарилгын бодлого"-д нийцүүлэн явуулж, үр дүнг тооцон ажиллах;
Б) "Аюулгүй хайрцаг"-ийг энэ онд хэрэглэсэн тооцоог сайтар гаргаж, 2005 оноос нэг удаагийн тариурын хамт төсөв, захиалгандаа тусган, хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;
3.Аюулгүй хайрцгийн захиалгыг нэг удаагийн зүү тариурын хамт эрүүл мэндийн байгууллагуудаас авч 2005 оноос эхлэн хангахыг "Монголэмимпекс" концерн (Д.Бямбаа)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого зрхицуулалтын газар (Т.Эрхэмбаатар), Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн)-т үүрэг болгосугай.
5.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Нэмэлт вакцинжуулах тухай" Эрүүл мэндийн сайдын 1995 оны А/124 дүгээр тушаалын "Зүү, тариур устгах журам" гэсэн 4 дүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.
Текст томруулах
A
A
A
