- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам, Гадаадын иргэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам/ - 2007 оны 116-р тушаалаар хүчингүй болсон/
2003 оны 03 дугаар сарын 11-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17, 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. "Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, "Гадаадын иргэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам"-ыг хоёрдугаар, "Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ журмыг батлагдахаас өмнө Анагаах ухааны сургуулийг нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжлээр төгссөн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2003 онд багтаан олгохыг Эмнэлгийн тусламжийн удирдах газар /С.Дуламсүрэн/-т даалгасугай.
3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээний газар /С.Баярт/-т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай уялдуулан Эрүүл мэндийн сайдын 2000 оны 35 тоот "Журам батал тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2003 оны 3 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 1973 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
