- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудад Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн тухай гэрчилгээ олгох

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудад Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн тухай гэрчилгээ олгох журам / - /Уг тушаалыг Сангийн сайдын 2007 оны 161 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 07 сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 196
Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудад Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн тухай гэрчилгээ олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Л.Дондог/, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/-д даалгасугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 1998 оны 65 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.УЛААН
2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2036 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
