A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Санхүү, бүртгэлийн ажилтнуудад тэдний ажлын үр дүнг үндэслэн шагнал, урамшуулал олгох тухай журам / - /2008 оны 38-р тушаала
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Санхүү, бүртгэлийн ажилтнуудад тэдний ажлын үр дүнг үндэслэн шагнал, урамшуулал олгох тухай журам / - /2008 оны 38-р тушаалаар хүчингүй/

2002 оны 07 сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 210

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Санхүү, бүртгэлийн ажилтнуудад тэдний ажлын үр дүнг үндэслэн шагнал, урамшуулал олгох тухай журам"-ыг Хавсралт № 1-ээр, ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүдийг Хавсралт № 2,3,4-өөр баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн улсын хяналт шалгалтын газар /н.Зэнээмэдэр/, аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Төрийн сангийн газар /хэлтэс/, Санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, татвар, хяналт шалгалтын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 2039 дүгээрт бүртгэсэн