- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн байгууллагад мөрдөгдөх амлалтын бүртгэлийн түр журам /
2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 315
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Төсвийн байгууллагад мөрдөгдөх амлалтын бүртгэлийн түр
журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, төсвийн байгууллагад хөтлөгдөх амлалтын бүртгэлийн маягтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Батлагдсан журмыг Төрийн сангийн хэлтсүүд, яамд болон төсвийн байгууллагуудад хүргүүлж, 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төрийн сангийн газар /Ц.Даваасүрэн/-т даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ч.Хүрэлбаатар/-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A
