- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /Улс төрийн хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг шалгуулж, цагаатгуулахаар гадаадын иргэдээс гаргасан хүсэлтийг хүлэ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ДЭЭД ШҮҮХ, УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЕРӨНХИЙ ГАЗАР Гадаад харилцааны сайд, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Тагнуулын Ерөнхий газрын даргын хамтарсан 2012 оны 5 сарын 10-ны өдрийн А/41/34/А/33 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /Улс төрийн хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг шалгуулж, цагаатгуулахаар гадаадын иргэдээс гаргасан хүсэлтийг хүлээн авах, түүний хариуг өгөх ажлыг журам /
1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15/09/32
Улс төрийн хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг шалгуулж, цагаатгуулахаар гадаадын иргэдээс гаргасан хүсэлтийг хүлээн авах, түүний хариуг өгөх ажлыг журамлах зорилгоор ТУШААХ нь:
1930-1940-өөд оны үед улс төрийн хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг шалгуулж, цагаатгуулах болон түүнтэй холбогдох бусад асуудлаар /хохирлыг нөхөн төлүүлэх, цол, одон тэмдгийг буцаан олгох гэх мэт/ гадаадын иргэдээс гаргасан хүсэлтийг зөвхөн Гадаад харилцааны Яам хүлээн авч, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт шилжүүлж байх, уг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсний дараа эзэнд нь өгөх хариуг мөн зөвхөн Гадаад харилцааны Яамнаас эрхлэн мэдэгдэж байхаар тус тус журамласугай.
ГАДААД ХЭРГИЙН САЙД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
Ц.ГОМБОСҮРЭН Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН Ж.БААТАР
1997 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 972 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
