A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам/  - /2007 оны 307,91,237-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам/ - /2007 оны 307,91,237-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 328/131/283

"Бага, дунд боловсролын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. "Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ын хэрэгжилтийг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын дарга нарт үүрэг болгосугай.

3. "Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ын дагуу мэргэжлийн зэргийн нэмэгдлийг цалингийн сандаа багтаан олгохыг тухайн сургалтын байгууллагын ерөнхий менежерт зөвшөөрсүгэй.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, бага, дунд боловсролын бодлого зохицуулалтын газар /Г.Батболд/, Санхүү, эдийн засгийн газар /П.Гансүх/-т тус тус даалгасугай.

5.Энэхүү журмыг 2003-2004 оны хичээлийн жилээс эхлэн мөрдсүгэй.

6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Шинжлэх ухаан, боловсролын сайд, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1995 оны "Журам батлах тухай" 291/205/251 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.