- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Дээд боловсролын диплом олгох журам / - /2006 оны 480-р тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Дээд боловсролын диплом олгох журам / - /2006 оны 480-р тушаалаар хүчингүй болгосон/
2002 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 355
Боловсролын тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Дээд боловсролын диплом олгох журам"-ыг нэгдүгээр, "Дээд боловсролын дипломын үлгэрчилсэн загвар"-ыг хоёрдугаар, "Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын захиалга" маягт-1, "Их сургууль, дээд сургууль, коллеж төгсөгчдийн дипломын улсын дугаар олгосон мэдээ" маягт –2, "Их сургууль, дээд сургууль, коллеж төгсөгчдөд диплом олгосон тухай мэдээ" маягт-3, "Диплом үрэгдүүлсэн тухай бүртгэл" маягт-4, "Дипломын үлдэгдлийн тухай мэдээ" маягт-5-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг их сургууль, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газар /М.Баасанжав/, Эдийн засаг, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /П.Гансүх/ нарт үүрэг болгосугай.
САЙД А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
