- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Хилийн болон гүний гааль дахь баталгаажуулалтын албаны ажилтнуудын дүрэмт хувцас хэрэглэх журам /

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Хилийн болон гүний гааль дахь баталгаажуулалтын албаны ажилтнуудын дүрэмт хувцас хэрэглэх журам /
2001 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 51
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 45 дугаар тогтоолын гуравдугаар заалт, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Чанарын баталгаажуулалтад хамрагдах экспорт, импортын барааг хилээр нэвтрүүлэх, шалгах журам"-ын 6 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Хилийн болон гүний гааль дахь баталгаажуулалтын албаны ажилтнуудын дүрэмт хувцас хэрэглэх журам"-ыг хавсралтын ёсоор баталж 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2.Дүрэмт хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг өөрийн орлогоос гаргахыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв /Ж.Хүрэлсүх/-д зөвшөөрсүгэй.
САЙД Ч.ГАНЗОРИГ
2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2325 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
