A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ БОЯ-ны 2007 оны 283/252/642 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРИЙН САЙД, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд,судалгааны сорьц дээжийг гадаад улсад гаргах журам/

1995 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 168/А-463/318

Ан агнуурын тухай Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны сорьц дээжийг гадаад улсад гаргах журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны төрийн хяналтын газар, Худалдаа, үйлдвэрийн улсын хянан байцаах газар, гаалийн хяналт шалгалтын хэлтэст даалгасугай.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРИЙН ГААЛИЙН ЕРӨНХИЙ

САЙД САЙД ГАЗРЫН ДАРГА

1996 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 846 дугаарт бүртгэсэн.