- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЭРХИЙН БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ, ЭРХИЙН БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 203
Монгол Улсын "Ойн тухай" хуулийн 6 дугаар бүлгийн 27 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтыг хэрэгжүүлж, хууль бусаар түлээ бэлтгэх тээвэрлэх явдлыг таслан зогсоох зорилгоор ТУШААХ нь:
1. "Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг олгох, хэрэглэх, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр, "Ойгоос түлээ бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг"-ийн загварыг хоёрдугаар, "Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг"-ийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Ойгоос түлээ бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичиг болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг хэвлүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, тайлан тооцоо, мэдээллийн санд оруулж байхыг Ой, усны нөөцийн газар /Ө.Хоролдаваа/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Дамдин/ нарт даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр тушаалын "Ойгоос мод бэлтгэх заавар"-ын хавсралтын "Хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг"-ийн тухай хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД У.БАРСБОЛД
2004 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн 2353 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
