A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ / Аэродромын барилгын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм/

2000 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 188

"Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1 ."Аэродромын барилгын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм" /БНбД 83-25-00/-ыг шинээр, "Аэродромын барилгын төсвийн жишиг норм" /БНбД 81-09-00/-ыг шинэчлэн хавсралтаар тус тус баталж, энэ оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1989 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан норм "29 дүгээр бүлэг. Аэродром /БНбД IV-2-87/"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.БАТХҮҮ