A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй Зээлийн
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй Зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх бараа, сэлбэг хэрэгсэл, Тоног төхөөрөмжийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах тухай журам/ 2007 оны 05 сарын 07-ний 120 тоот тушаалаар хүчингүй болгосон

2002 оны 11 сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 352

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалтын 2 дахь хэсгийг үндэслэн Олон Улсын Валютын Сангаас өгсөн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан гадаадын зээлийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. "Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Засгийн газрын авах хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсад нийлүүлэгдэх бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/-т, Улсын Гаалийн ерөнхий газар /Х.Баатар/-т тус тус даалгасугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2032 дугаарт бүртгэсэн.