A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх журам/ Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх журам/

2001 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалтын 2 дахь хэсгийг үндэслэн гадаад орон, олон улсын байгууллагаас Монгол улсын Засгийн газрын шугамаар авсан зээлийн төлбөрийн санхүүжилтийн мэдэгдлийг баталгаажуулах, төлбөрийг цаг хугацаанд нь гүйцэтгэх, зээлийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авах, хянан баталгаажуулах харилцааг зохицуулах зорилгоор ТУШААХ нь:

1. "Гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/ -т даалгасугай.

3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/-т даалгасугай.

2002 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1876 дугаарт бүртгэсэн.