A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улсаас Монгол Улсын Засгийн газрын авсан зээлийн хүрээнд дотоодын аж ахуйн н
Бүлэг: 1979

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сангийн сайдын 2007 оны 05 сарын 07-ний 120 тоот тушаалаар хүчингүй болгосон

2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 121

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь заалтын 2 дахь хэсгийг үндэслэн дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дамжуулан зээлдүүлсэн гадаад зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг тусгайлан төвлөрүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улсаас Монгол Улсын Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлбөрийг тусгай дансанд төвлөрүүлэх, зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын дагуу зээлийн төлбөрийг төвлөрүүлэх валютын харилцах тусгай дансыг Монголбанканд нээхийг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/-т зөвшөөрсүгэй.

3. Энэхүү тушаалын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/-т үүрэг болгосугай.

2002 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1888 дугаарт бүртгэсэн.