- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны бус комиссын ажиллах журам

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ХЗДХСайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 6 сарын 18-ны өдрийн 110/137 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны бус комиссын ажиллах журам
2002 оны 06 сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 173, 155
Монгол улсын Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 4 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны бус комиссын ажиллах журам"-ыг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс, аймаг, нийслэлийн хууль сахиулах байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны комиссын ажиллах журам" батлах тухай Сангийн сайд, Хууль зүйн сайдын 1997 оны 420/345 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САНХҮҮ, ЭДИЙН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
Текст томруулах
A
A
A
