- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Мэргэжил дээшлүүлсэн багшид гэрчилгээ олгох журам, гэрчилгээний загвар/ - /Уг тушаалыг БСШУС-ын 2008 оны 72-р тушаалаар хүч

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Мэргэжил дээшлүүлсэн багшид гэрчилгээ олгох журам, гэрчилгээний загвар/ - /Уг тушаалыг БСШУС-ын 2008 оны 72-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2000 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 118
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. "Мэргэжил дээшлүүлсэн багшид гэрчилгээ олгох журам"-ыг нэгдүгээр, гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа хамтын ажиллагааны газар /Ц.Гэлэгжамц/, Бага, дунд боловсролын бодлого зохицуулалтын газар /Б.Дамдинсүрэн/, БСШУ-ны Улсын хяналтын алба /В.Алзахгүй/-нд тус тус даалгасугай.
3. Энэ журмыг мөрдөж ажиллахыг Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төвийн захирал нарт үүрэг болгосугай.
САЙД А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
