A

A

A

Бүлэг: 1979

/ Ерөнхийлөгчийн 2007 оны 240-р зарлигаар хүчингүй болсон/

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ХИЛЧНИЙ АЛДАР МЕДАЛЬ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 108

ЗАРЛИГ болгох нь:

1. Улсын хил хамгаалах байгууллагад алба хааж, тасралтгүй олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа генерал, офицер, улирсан албан хаагчдыг шагнах "Хилчний алдар" медаль бий болгосугай.

2. "Хилчний алдар" медалийн тодорхойлолт, шагнах журмыг нэгдүгээр, загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3. Дээр дурдсан медалиар шагнаж байх эрхийг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ