- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж, бэлтгэх журам/ - /Энэ тушаалыг БОАЖС-ын 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 240-р ту

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж, бэлтгэх журам/ - /Энэ тушаалыг БОАЖС-ын 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 240-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
1995 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 170
Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн 16, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж, бэлтгэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн газар н. Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулж БОХУХ-ны "Журам батлах тухай" 1991 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД З. БАТЖАРГАЛ
1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 880 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
