A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ  /БОАЖС-ын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 128-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатархот

Дугаар 110

Монгол улсын Ойн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 22 дугаар зүйл, 6 дугаар бүлгийн 26, 27 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэг, 28 дугаар зүйлийн 7 дах заалт, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтуудын хэрэгжилтийг хангах, хууль бусаар мод бэлтгэх явдлыг таслан зогсоох зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгох, хэрэглэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, гарал үүслийн гэрчилгээний загварыг автомашинд 2, 3 дугаар, вагонд 4, 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 2007 оны 01 сарын 29-ний өдрийн 34 тоот тушаалаар хүчингүй болгосон/

2. Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг хэвлүүлж, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, тайлан тооцоо хийж байхыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ө.Хоролдаваа/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

3. Энэхүү журмыг 2002 оны 6 дугаар 15-наас эхлэн мөрдүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны албаны дарга нарт даалгасугай.

4. /БОС-ын 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 149 тоот тушаалаар өөрчилсөн. Журам, гарал үүслийн гэрчилгээний маягт мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуучин гарал үүслийн гэрчилгээний тооцоо хийж, устгал хийхийг Бодлогын хэрэгжилтийн газар /Ө.Хоролдаваа/-т даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам, гэрчилгээний маягт батлах тухай "Байгаль орчны сайдын 2000 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05 дугаар тушаалыг 2002 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй болсонд тооцсугай.