- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Усны нөөцийн бохирдолт, хомсдолт, нөхөн сэргэлтийг бүртгэх/ - /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Усны нөөцийн бохирдолт, хомсдолт, нөхөн сэргэлтийг бүртгэх/ - /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
1996 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 124
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15-р зүйлийн 7, 16 дугаар зүйлийн 2, Усны тухай хуулийн 9-р зүйлийн 4, 10-р зүйлийн 3, 14-р зүйлийн 1, 2-г хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Усны нөөцийн бохирдолт, хомсдолт, нөхөн сэргэлтийг бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, бүртгэлийг аймаг, нийслэлийн хэмжээнд 1996 оны 4-р улиралд багтаан хийж дүнг 12-р сарын 30-ны дотор ирүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах бйцаагч нарт даалгасугай.
САЙД З.БАТЖАРГАЛ
1996 оны 8-р сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 899дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
