A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 127-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/ 
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 05 сарын 20-ны өдрийн 127-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79/175

"Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн хэрэгжилтийг хангуулах, мод бэлтгэлийн ажлыг журамлах, түүнд тавих хяналтыг хүчтэй болгох зорилгоор ТУШААХ нь:

1."Ойгоос хэрэглээний мод, түлээ олгох, хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны албад, Нийслэлийн Байгаль орчин, экологийн хяналтын газар болон ойн чиглэлийн төрийн өмчийн хийгээд төрийн өмч оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Дамдин, Байгаль орчныг хамгаалах албаны дарга, Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч Ц.Банзрагч нарт үүрэг болгосугай.

САЙД У.БАРСБОЛД