- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, хяналт тавих / 2008 оны 02 сарын 26-ны 79 тушаалаар хүчингүй болгосон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, хяналт тавих / 2008 оны 02 сарын 26-ны 79 тушаалаар хүчингүй болгосон/
2001 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32
Ан агнуурын тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, Ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах, ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, ан амьтан агнах, барих үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны алба, нийслэлийн Байгаль орчин, экологийн хяналтын газрын дарга нарт даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Дамдин, Байгаль орчныг хамгаалах албаны дарга, Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч Ц.Банзрагч нарт даалгасугай.
САЙД У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
