A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ / Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / - /БОАЖС-ын 2009 оны  07 дугаар сарын 16-ны өдрийн 190-р тушаалаар хүчингүй болсонд то
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ

ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ / Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / - /БОАЖС-ын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 190-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 166

"Ойн тухай" Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь :

1. "Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам"-ыг 1 дүгээр, "Ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийх технологийн заавар"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж 1998 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Уг журам, зааврыг хэрэгжүүлэх болон ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийх сургалтыг 1998 онд багтаан орон нутагт зохион байгуулахыг Байгаль орчныг хамгаалах алба /C. Банзрагч/- нд даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Заавар батлуулах тухай" Байгаль орчны хяналтын улсын хорооны /хуучин нэрээр/ 1991 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

.