A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах,/ /БОАЖС-ын 2010 оны 115-р тушаалаар хүчингүй/ 
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах,/ /БОАЖС-ын 2010 оны 115-р тушаалаар хүчингүй/

2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 11 дэх заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-ийн 1 дэхь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах тухай журмыг хавсралтаар баталсугай.

2.Аймаг нийслэлийн Байгаль орчны албаны дарга нарт даалгах нь:

2.1.Энэхүү журмын дагуу идэвхтэн байгаль хамгаалагч томилуулах тухай сум, хорооны Засаг дарга нарын саналыг авч нэгтгэн аймаг, дүүргийн Засаг даргад оруулан шийдвэрлүүлэх

2.2.Шинээр томилогдсон идэвхтэн байгаль хамгаалагчдыг ажлын удирдамж, ажиллах нөхцөл бололцоогоор хангуулах

2.3. Идэвхтэн байгаль хамгаалагчдын ажлыг жил тутам дүгнэж, тэргүүний амжилт гаргасныг яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн шагналд уламжлан шийдвэрлүүлэх