- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам/ - /Сангийн сайд, Байгаль орчны са

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам/ - /Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2008 оны 89/35-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 83/101
Монгол Улсын Ойн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ойжуулалт, ойн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, шалгаж хүлээн авах ажиллагаанд мөрдөхийг Байгаль орчны яамны Ойн бодлого зохицуулалтын хэлтэс, Төсөв, санхүү, аж ахуйн хэлтэс, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны албад, Төрийн сангийн хэлтэст тус тус даалгасугай.
3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Байгаль орчны сайд, Сангийн сайдын 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 166/258 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан ойжуулалт, ойн арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх журмыг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД САНГИЙН САЙД
2005 оны 8 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2500 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
