- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2011 оны А-36 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2011 оны А-36 тоот тушаалаар хүчингүй болсон/
2002 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг хянан батлах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Уг журмын хэрэгжилтэнд хяналт тавьж мөрдөж ажиллахыг Дэд сайд А. Болат-д даалгасугай.
3.Энэ журам гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 2002 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД У.БАРСБОЛД
2002 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1860 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
