- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
БШУСайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам /
2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 483
"Дээд боловсролын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар баталсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-ын дараах зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1)12 дугаар зүйл:
"12.Ерөнхий шалгалтыг хичээлийн жилд 1 удаа зохион байгуулна. Энэхүү журмын 13-д заасны дагуу гэрээ байгуулсан этгээд Ерөнхий шалгалт авах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно."
2) 23 дугаар зүйл:
"23.Дээд боловсролын байгууллагад элсэх хүсэлтэй хүн өргөдөл (зохих загварын дагуу), холбогдох баримт бичгийг тухайн байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ. Зохих боломж бүрдсэн нөхцөлд иргэн мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан интернетээр өргөдөл, бусад материалыг ирүүлэн бүртгүүлж болно. Дээд боловсролын байгууллага аймгаас оюутан элсүүлэх ажлыг орон нутагт нь дангаар болон хамтран зохион байгуулж болно."
2. "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-ын 6 дугаар зүйлийн "өдрийн ангид" гэснийг хассугай.
3,"Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-ын 6.1 дэх хэсгийн "аймгуудаас" гэсний дараа "өдрийн ангид" гэсэн үг нэмсүгэй.
Текст томруулах
A
A
A
