A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Өргөмжлөлт консулын тухай журам / - 2007 оны 32 дугаар тушэалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ТУШАА

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Өргөмжлөлт консулын тухай журам / - 2007 оны 32 дугаар тушэалаар хүчингүй/

2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70

Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 4.4 дэх заалт, Гадаад хэргийн сайдын зөвлөлийн 2005 оны 9 дүгээр хуралдааны зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Өргөмжит консулын тухай журмын 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3. Хамаарах консулын тойрог, эрх үүрэг, үйл ажиллагаа, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлэх тодорхой асуудлыг заасан хамтын ажиллагааны гэрээг Гадаад хэргийн яамны консулын асуудал эрхэлсэн нэгжээс өргөмжит консултай байгуулж, хэрэгжилтийг нь дүгнэж байна.

Хоёр. Өргөмжит консулын тухай журмын 3 дугаар зүйлд дараах заалтыг нэмсүгэй:

5. Өргөмжит консул харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар Гадаад хэргийн яамны харилцааны асуудал эрхэлсэн нэгж, хүлээн авагч улсад суугаа буюу хавсран суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар /цаашид "Төлөөлөгчийн газар" гэх/-тай, консулын болон захиргааны асуудлаар тус яамны консулын асуудал эрхэлсэн нэгжтэй тус тус шууд харилцана.

6. Өргөмжит консул Гадаад хэргийн яам, Төлөөлөгчийн газартай өдөр тутмын харилцаагаа www.consuls.net интернэт сүлжээ, емэйл, чат, бусад утас болон факсын шугам ашиглан явуулна.

1. Гадаад хэргийн яамны харилцааны асуудал эрхэлсэн нэгж шууд буюу төлөөлөгчийн газраар дамжуулан өргөмжит консулыг өдөр дутмын зааварчилгаа, чиглэлээр хангаж байнгын холбоотой ажиллана.

2. Гадаад хэргийн яамны консулын асуудал эрхэлсэн нэгж өргөмжит консулыг захиргаа, консулын асуудлаар удирдаж ажиллана.

8. Өргөмжит консулын үйл ажиллагааны жилийн тайлан, дараа оны ажлын төлөвлөгөөг Төлөөлөгчийн газар 12 дугаар сарын 10-ны дотор хянан үзээд Төлөөлөгчийн газрынхаа жилийн ажлын тайланд тусган Гадаад хэргийн яамны харилцааны асуудал эрхэлсэн холбогдох нэгжид ирүүлж байна.