A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ 
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

1999 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар134

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Ерөнхий зориулалтын цэргийн анги, салбарыг улсын хил хамгаалалтад ашиглах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг 1999 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Зэвсэгт хүчний ерөнхий штаб /дэслэгч генерал Ц.Дашзэвэг/, Хилийн цэргийг удирдах газар /хошууч генерал Д. Базарсад/-д даалгасугай.

САЙД Ш. ТҮВДЭНДОРЖ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С. БААСАНХҮҮ

1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 1426 дугаарт бүртгэсэн